'-말이다' нь нэр үг '-말' ба нэр үгээр өгүүлбэр төгсгөх нөхцөл '-이다' -ийн нийлсэн хэлбэрээр,
'утгатай, утга санаа' -ийн утгыг илэрхийлнэ.
●여기로 오세요. 저 말입니까?
Энд ирээрэй. Би гэсэн үг үү?
●나는 책을 샀습니다. 무슨 책을 말입니까?
Би ном авсан. Ямар ном гэсэн үг вэ?
●돈이 없다고요. 월급을 탔는데 말입니까?
Мөнгө байхгүй гэж байна. Цалин авсан хирнээ юу?
●어제 극장에 갔다고. 누구하고 같이 말이야?
Өчигдөр театрт очсон гэж байна. Хэнтэй хамт гэсэн үг вэ?
●그 사람들을 여행을 떠나셨어요. 비가 오는데 말입니까?
Тэр хүмүүс аялалд явсан. Бороо орж байхад гэсэн үг үү?
No comments:
Post a Comment