V + х аас хэтрэхгүй
V + (으)ㄹ 뿐이다...
'-(으)ㄹ 뿐이다' нь ирээдүй буюу таамагыг илэрхийлэх тодотгол хэлбэрийн нөхцөл '-(으)ㄹ' -д
'зөвхөн ямар байх юмуу яах төдий' гэсэн утгыг илэрхийлж байгаа эрхшээлт нэр үг '-뿐' ба нэр
үгээр өгүүлбэр төгсгөх нөхцөл '-이다' -ийн нийлсэн хэлбэр юм. Өмнө гарч байгаа эд юм буюу
зөвхөн үйлдэл байгаа бөгөөд түүнээс гадна илүү байхгүйг илэрхийлнэ. Үгийн язгуур
гийгүүлэгчээр төгсвөл '-(으)ㄹ 뿐이다', эгшгээр төгсвөл '-ㄹ 뿐이다' -г залгана. Нэр үгэнд '-뿐이다' -г шууд залгана.
●꼭 성공하기를 바랄 뿐입니다.
Заавал ялалт авчрахыг хүсэхээс хэтрэхгүй.
●가지 않고 전화만 했을 뿐입니다.
Явалгүйгээр утсаар ярихаас хэтрээгүй.
●바쁜데 와 주셔서 감사할 뿐입니다.
Завгүй байж ирсэн болохоор баярлах л төдий.
●제가 하는 일은 매일 청소뿐입니다.
Миний хийдэг ажил бол өдөр бүр цэвэрлэгээ л төдий.
No comments:
Post a Comment